2011-03-30, 23:09

Эцэг эх асран хамгаалагч танаа

Зан чанарыг нь ажиглаарай
Цэцэрлэгийн насны хүүхдүүд хэдий нэг, хоёр насны зөрүүтэй боловч зан төлөвийн хувьд ойролцоо байдаг. Тэдний ерөнхий зан байдал нь юмыг ургуулан бодож, сонжсон, бухнийг мэдэхийг хичээн, өөрөө хийх гэж оролддогоороо бусад насныхнаас онцлогтой. Мөн худлаа ярих дуртай болдог. Хүүхэд янз бүрийн гэр бүлийн орчинд өсөж торнидог нь худлаа ярих эх үүсвэр болдог. Тэд бусад хүүхдээс ямар нэг зүйлээр дутуу биш харин ч илүү байхыг хүсдэг учир өөрөө ч мэдэлгүй худлаа ярьдаг. Гэртээ болсон ямар нэг үйл явдлыг нэмж хачирлах ч юм уу, өөрийнхөө бодож төсөөлж байгаагаараа зохиож эхэлдэг...