2011-03-09,16:27

Залуу охид гоо сайханд орох гэж дурлах хэрэггүй

Залуу охидын нэг мөрөөдөл нь гоё сайхан нүүртэй байх. Энэ хүслээрээ нас бага үедээ гоо сайханд орж өөүй цэвэрхэн толигор нүүртэй болохыг хүсдэг. Тэдний хувьд нүүрэн дээр байх бага зэрэг сэвх, толбыг үзэн яддаг. Сэвх чиний дайсан биш. Үл ялиг сэвхнүүд харин ч охидод зохидог. Сэвх бол залуу насны илэрхийлэл. Иймд сэвхтэй тэмцэх энгийн арга бий.

Бага зэрэг аарцыг өргөст хэмхийн шүүс болон нимбэгтэй хольж нүүрэндээ түрхээд 5-10 минут болмогц бүлээн усаар угааж арилгана.  Энэ аргыг хэд хэдэн удаа хийгээд үзсэний дараа үр дүн нь мэдрэгддэг болохоор хамаагүй гоо сайханд орж, сэвх арилгах үнэтэй  бүтээгдэхүүн хэрэглэх гэж яарсны хэрэггүй.
Ихэнхдээ сэвх нь охидын имиджид дахин давтагдашгүй, онцгой нэгэн дүр төрх олгодог. Гэхдээ хэтэрхий их бол ямар ч сайн юм байхгүй. Түүнийг арилгах арга хэмжээ авах нь чухал болдог. Охид 25 нас хүртлээ нүүр болон биеийн аль нэг хэсэгт гарсан сэвх, нөсөө, толбоо арилгах гэж элдэв найрлагтай бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Хэрвээ тодорч эхэлбэл 25 наснаас өмнө бүдгэрүүлэх арга хэмжээг авч болно.

Хамгийн гол нь эрт гоо сайханд орж болохгүй гэдгийг л анхаарах нь зөв юм.


бичсэн: Zulaa төрөл: Сонин хачин | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 758

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих