2011-03-19,12:22

Багш та хичээл заахдаа дараах санамжуудыг анхаарахад илүүдэхгүй


Сурагчдаа мэдэрч ажилла.

Та зөвхөн хичээл заах гэж байгаа биш сурагчиддаа ойлгуулах гэж байгаагаа үргэлж санаарай. Хичээлээ эхлэхийн өмнө шавь нар чинь яах гэж энд ирсэнийг сануулаарай.

Урт оршлоос зайлсхий.

Хичээлд холбогдолгүй урт оршлоос зайлсхийгээрэй. Шаардлагатай боол агуулгын хамгийн гол зүйлийг товч тодорхой ярьж боломжтой хэсгийг, тохиромжтой хэлбэрээр үзүүлэн, сурагчдыг бие даалган ажиллуулахыг хичээгээрэй.

Судлах сэдвээ гүнзгий мэд.

Тухайн сэдэв өмнөх ангид хэрхэн судлагдсан цаашид яаж гүнзгийрэхийг сайтар мэдэх нь чухал. Багш та шавь нартаа заах сэдвийг муу мэдэж байвал, танд тун ч хүнд болно шүү дээ. Таны хэлсэн үг болгон, үзүүлж харуулж байгаа бүх зүйл чинь үнэн зөв батлагдсан байх ёстой.

Багш сурагчдын хооронд гүн итгэлцэл бий болго.

Багш сурагчидтайгаа “ эвдрэлцэж” болохгүй харин гүн итгэлцэл бий болгох ёстой. Багш , сурагчидтайгаа харцаараа байнга харьцаж тэднийг удирдаж байна гэсэн үг.

Багш сурагч 2 бие биедээ гүн итгэлцхийн хэрээр сургалт сайжирна.

Биет, бодит зүйл үзүүлж , техник хэрэгсэл ашигла.

Хичээлд тохирсон үзүүлэн сурагчдын сонирхлыг татдаг. Гэрэл ба өнгөнүүд нь хүмүүст сэргэг байдлыг авчирдаг.

Сурагчдын зүгээс гарах бүх асуултанд хариулахад бэлэн байгаарай.

Та хичээлийн явцад сурагчдыг удирдан жолоодох ёстой. Хэрэв таны хичээл дээр сурагчид чин залхсан шинжтэй байвал аргаа хурдан өөрчлөх хэрэгтэй. Иймд ээлжит хичээлийн хөтөлбөрийг уян хатан боловсруулахыг хичээ.

Сурагчдаа аль болох бүрэн дүүрэн шинэлэг мэдээллээр хангахыг хичээ.

Ээлжит хичээлээр тавьсан зорилго тэр бүр бүрэн дүүрэн биелэхгүй байж болно. Мэдээлийн санааг баримжаалуулан шат шаттайгаар ойлгуулж бие даалган ажиллууллаарай.

Хичээл заахад дууны өнгө, биеийн хөдөлгөөн чухал үүрэгтэй.

Дуу хоолойн өнгө тань уянгалаг, биеийн хөдөлгөөн тань зөв, санаа таньж үнэмшилтэй илэрхийлэгдэж , байвал сурагчдын идэвхи өрнөдөг.

Сурагчдад ойр дотно бай.

Сурагчид үнэн байдлыг хүндэтгэдэг учир илүү үг хэлэх хэрэггүй. Тодорхой нэг санааг олон дахин тайлбарлах нь сурагчдын идэвхийг бууруулдаг. Мэдэхгүй зүйл асуувал бүү булзааруул тодорхой хугацааны дараа эргэж хариулна гэж хэлээрэй.

Багш та өөрөө суралцагч.

Хичээлд бэлтгэх явцдаа доорх асуултанд бүрэн хариулахыг хичээгээрэй.

1.Энэ сэдвийг заахад юуг мэдэхгүй билээ.

2.Ихэнх цагаа юуг ойлгуулахад, юу хийлгэхэд зарцуулах вэ?

3.Юунд хамгийн бага цаг гаргах вэ?

4.Ер нь хичээлийг эхлээд өөртөө зааж үзвэл нэн сайн.

5.Ганцаараа ярьж ч болно шүү дээ.

бичсэн: Zulaa төрөл: Зөвлөгөө | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 404

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)